АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Харь гарагтай холбоотой баримтууд нэмэгдсээр байна


Want create site? With Free visual composer you can do it easy.

Харь гарагийнхныг үзсэн гэж олон гэрч ярьсаар байгаа билээ. Тэрхүү өөр гарагийн биет нь /хүмүүс нь/ манай гарагийн хүнтэй ямар нэг байдлаар төсөөтэй байдаг аж. Тэднийг хоёр нүдтэйгээр дүрслэн ярьдаг. Онигор, бүлтгэр гэхчилэн янз бүрээр хэлдэг. Зарим нь ам, хамаргүй ч гэнэ. Харин ихэнхдээ тэд нь том чихтэй, оч гэрэл гялалзсан биетэй, голдуу хөх, шар өмсгөлтэй, уян зөөлөн биетэй гэх зэргээр тодорхойлжээ. Харь гаригийнхны хөгжил нь нэн өндөр учир тэд ямар ч орчинд дасан зохицох чадвартай гэх. Харин өнөө хэр ямар ч хүн тэр холын зочны зураг хөргийг хальсанд буулгаж чадаагүй нь хачирхалтай. Зарим тохиолдолд үл танигдах нисдэг биетийг жолоодож яваа нисгэгчийн зургийг дарсан байдаг боловч бодит эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна. Ямар ч атугай алсын тэр эрхэм гийчин хэдэн сая бээрийн чанадаас гайхамшипг унаагаар зорчин явдаг нь тодорхой биз ээ. Харийн тэр хүмүүс голдуу саарал өнгийн зус царайтай байдаг гэж олонтаа яригдсаар байдаг билээ. Тэд 130 см орчим өндөртэй, арьсных нь өнгө саарал, учиргүй дэнхэр том толгойтой, бараан өнгийн хоёр том нүдтэй, үе мөч, бие нь хариугуй турьхан нарийхан аж.


Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээр харь гаригийнхан дээр дурьдсан шиг нэг иймэрхүү “амьтад” бололтой. Америкаас голдуухан саарал арьстны тухай мэдээ цацагддаг байна. Тэдний хамрын тухай янз бүрийн дүрслэл яриа байдаг. Зарим нь хамартай байхад зарим нь зөвхөн хамрын нүхтэй гэнэ. Ам нь уруул гэх юмгүй, жижигхэн. Гарынх нь хуруу тун нарийхан, ихэвчлэн хумстай байхад зарим нь хумсныхаа үзүүрт нүхтэй байдаг. Тэдгээр оньсого мэт хүмүүсийн тухай энэ мэт дүрслэлүүд зөндөө бий ажээ. Нэгэн сонирхолтой баримт өгүүлье.

Саттон гэгч гэр бүлээрээ тосгонд гэртээ амарч байжээ. Оройн намууханд гэнэт их шуугиан үүсч гадаах ноход нь учир зүггүй хуцаж бөөн шуугиан дэгдэх нь тэр. Хүмүүс гайхан сандран гарч очтол нэг метр орчим өндөртэй, хүн төрхтэй хэдэн амьтан гадаа нь ирчихсэн байжээ. Далбаганаж намирсан том чихтэй, том гэгчийн халзан толгойтой, аймшигтай тод улаан өнгөөр гэрэлтсэн хоёр том нүдтэй, дотроосоо мөнгөлөг өнгөөр гэрэлтсэн тэр хачин амьтдыг харж балмагдсан Саттон тэдэн рүү бууджээ. Гэтэл бууны суманд тэд огт ажрахгүй, хэдэн цагийн турш тэр хавиар холхин хэсүүчилж явжээ. Тэдгээр амьтад хэнд ч халдсангүй тайван байдлаар алхаж явжээ. Харамсалтай нь Саттоныхон ямар нэг аюул гамшиг болох вий гэж айж түгшсэн тул тэрхүү этгээд амьтдын хаашаа яаж, ямар байдлаар одохыг нь харж чадалгүй, тэр газраасаа буюу гэрээсээ яаравчлан зугатан холдсон гэнэ. Ямар ч болтугай эдгээр нь манай харъяатан биш нь тодорхой.

Ер нь харь гарагийнхан манай дэлхийн оршин суугчдыг хулгайлан биологийн туршилт хийдэг тухай сүүлийн үед хэвлэлд олонтаа мэдээлсээр байгаа билээ. Дэндүү хэцүүхэн, таамаг гэмээр ийм асуудалд эрдэмтэд маш бүрхэг хариу өгдөг нь сонин. Мэргэжлийн судлаачид ийм мэдээллийг батлах нь бий. Гэвч хүмүүс ямар нэг хэмжээгээр эргэлзсээр байна.

Antonio Vilas Boas

Одоогоос 52 жилийн өмнө Бразилийн тариачин иргэн Антонио 10 орчим метр өндөр төмөр тулгууртай, өмнөө гурван далавчтай, дээрээ тод улаан гэрэл цацруулсан хөлөгт “зочилсон” түүх бол саяхных бөгөөд баримттай юм. Үл танигдах дөрвөн этгээд мань эрийг дээрх сонин хөлөг рүүгээ түлхэн оруулаад бүх хувцсыг нь тайчин нүцгэлж биед нь зунгааралдсан шингэн зүйл түрхсэний дараа тусгай өрөөнөөс гонзгойвтор нүүртэй, намхавтар хүүхэн гарч ирээд бүр бэлгийн ажил үйлдсэн гэдэг. Антонио энэ тухайгаа төдийлөн тодорхой ярилгүй өнгөрсөн нь хачирхалтай, Үүнийг зарим эрдэмтэд худлаа гэдэг боловч Антониогийн биед гарсан хэд хоногийн дараах хачин өөрчлөлт нь баталгаа болсон гэхэд буруудах аргагүй. Мань эрийн өвчнийг цацраг туяаны өвчин гэж эрдэмтэд, эмч нар оношилжээ. Харь гаригийнхаас яах гэж манайд ирдэг юм бол оо? Олон таамаглал байдаг бололтой. Зарим нь хүн төрөлхтнийг аврах зорилготой гэх, өөрөөр хэлбэл том дайн тулаан, экологийн аюул гамшгаас аврах гэж ирдэг гэнэ. Эсвэл тэд дэлхийг эзлэн эзэмших зорилготой гэх. Аль нь ч байсан харь гаригийнхан гэж байдаг бөгөөд ер бусын сонин хөлгөөр алс замыг туулан ирдэг нь ойлгомжтой агаад хүн төрөлхтний зуун зуунаар сонирхдог ер бусын адал явдал, нууц билээ.

Харь гаригийнхны соёл иргэншил

Дэлхийгээс өөр байршилд үүсч хөгжсөн харь гаригийн соёл иргэншил оршин байдаг эсэхийг одоогоор баримттай нотлоогүй боловч статистикийн тооцоогоор боломжтой болохыг харуулсан байдаг. Харь гаригийн соёл иргэншлийн тухай ойлголтыг ихэвчлэн шинжлэх ухааны уран зөгнөл, үл мэдэгдэх нисдэг биет судлалд өргөн хэрэглэдэг. Харь гаригт соёл иргэншил оршин байж болох тухай таамаглал Дэлхий дээр амьдрал хэрхэн үүсэж хөгжсөн талаарх хүн төрөлхтний мэдлэгээс урган гардаг. Дэлхий дээр амьдрал хийгээд оюун ухаан үүсэж хөгжсөн нь зүй тогтолт үзэгдэл байсан юм бол зохих нөхцөл бүрдсэн огторгуй ертөнцийн аль ч өнцөг буланд бас л амьдрал үусэж хөгжсөн байх учиртай. Өнөөгийн ойлголтоор, Нарны аймгийн бусад гариг амьдралтай байх магадлал тун бага байдаг ч манай Нарны аймаг цорын ганц биш, манай галактикт манай Нартай төсөөтэй маш олон одод бий. Бусад олон оддыг ч бас гаригууд тойрон эргэлдэж байдгийг судалгаагаар тогтоосон. Манай галактик ч Ертөнцөд цорын ганц биш, дуран авайд манай галактиктай төстэй маш олон галактик ажиглагддаг билээ.
Өөр гаригт амьдрал бий юу?

Николай Коперник

Харь гаригт амьдрал байж болох тухай санаа анх гарсан нь Николай Коперник нар, төвт ертөнцийн онолоо гаргаж, дуран авай зохион бүтээсэнтэй холбоотой юм. Саран дээр уул, хөндий байгааг илрүүлснээр тэнд «селенит» хэмээх сарны амьтад байдаг тухай таамаглал гарч байжээ. Нарны аймгийн судалгаанд ахиц дэвшил гарах тусам өөр гаригт амьдрал оршин байж болох тухай үзэл санаа түгэн дэлгэрсээр байв. Нэрт эрдэмтэн Галилео Галилей ч харь гаригт амьдрал байж болох тухай судалж байжээ.

Манайхаас өндөр хөгжилтэй соёл иргэншил байх бүрэн боломжтой

Дэлхийн соёл иргэншил ертөнцийн настай харьцуулахад харьцангуй хожуу үүссэн бөгөөд шинжлэх ухаан технологи илүү урт хугацаанд ямар өндөр түвшинд хүрч болох тухай төсөөллөөр харь гаригийн соёл иргэншлүүд хавьгүй өндөр түвшинд хүрсэн байх болов уу гэж таамагладаг. Энэ байр суурь харь гаригийн соёл иргэншлийг үл мэдэгдэх нисдэг биеттэй холбож үзэхэд ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ манай соёл иргэншил ертөнцөд хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр хөгжилтэй нь байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай нар хоёрдугаар үеийн хэт шинэ одны тэсрэлтийн үлдэгдэл бодисоос бүрэлдсэн гуравдугаар үеийн од юм. Харин хоёрдугаар үеийн одод нь их тэсрэлтийн дараа үүссэн нэгдүгээр үеийн оддоос үүссэн байв. Нэгдүгээр үеийн оддыг тойрон эргэлдэж байсан гаригууд дээр химийн хүнд элементүүд байгаагүй тул тэнд амьдрал үүсэх боломжгүй байжээ. Хоёрдугаар үеийн одод ч хүнд элементээр хангалттай баяжиж амжаагүй байв. Нэг, хоёрдугаар үеийн одод хөгжлийнхөө бүх шатыг туулж, гүндээ хүнд элементүүд үүсгэн, эцэстээ хэт шинэ од болон тэсрэх хүртэл хэдэн тэрбум жил шаардагдана. Манай нарны аймаг үүссэнээс хойш 4.6 тэрбум жил өнгөрсөн ба үүнээс 4 сая жилд нь амьдрал үүсэж хөгжин, хүн төрөлхтөн бий болсон. Ертөнцийн нийт нас 13,7 тэрбум жил гэдэгтэй харьцуулж үзэхэд дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил харьцангуй эрт үүссэн болж таарах юм.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz