АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Монголын сүнстэй газрууд


Want create site? With Free visual composer you can do it easy.

Гадаадынхан сүнсний талаар судалах аянд аль хэдийнэ мордоод байхад Монгол хэмээх даруухан орон ч зүгээр суусангүй. Олон иргэд чөтгөр шуламтай таарсан гэх арван газрыг одоо энд товчлон өгүүлэх болно. Хэзээ нэгэн цагт монголын шинжлэх ухаан гайхамшигтай хөгжөөд “энд чөтгөр шулам бий” зуугаас илүү метр ойртож болохгүй” гэх ч юм уу, эсвэл “Ноёд оо! Чөтгөр шулам, хий үзэгдлийн нутгаар тавтай морил!” гэх ч юм билүү. Тэр цагт чөтгөр шулам эрэн сурвалжлагчидад дараах газруудыг мэдэгдэж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум

1990 онд Монголын Нууц Товчоо зохиогдсоны 750 жилийн ойгоор даншиг наадам үзэхээр Улаанбаатар хотоос МСДН-ынхан хий үзэгдэлтэй таарчээ. Тэд Чингисийн их цэрэг байлдаж байсан гэх түүхтэй талд хоноглосон байна. Гэтэл шөнө дундын үед морин төвөргөөн, уухай хашгирах дуу, нум сумны жингэнээн, үхэж буй цэргийн хашгираан сонсогдсон байна. Мөн хөх гал сүүмэлзэн асаж нэгэн час улаан Коммунист эрийн энгэр лүү орсон гэдэг. Энэхүү хий үзэгдлээс болж өвчин эмгэг олсон гэх хүмүүс ч бий.

Махкомбинат

Энэхүү хачирхалтай яриаг Махкомбинатын манаач нар ярьдаг юм. Манаач эр “Шөнө дундын үед хурга майлах, тугал мөөрөх, унага янцгаах сонсогдоно. Тэгснээ олон малын мөөрөлдөөн, хутга хавирах чимээ нүргэлэн гарч эхэлнэ. Яг энэ үед хөх ямаа урт хонгилоор тургилан гарч ирснээ агаарч замхарна. Аймаар шүү” гэж өгүүлдэг юм. Энэ газар хамгийн олон малын амь тасалсан нь яахын аргагүй үнэн билээ.

Чөтгөрийн даваа

Архангай аймгийн Булган сумын (Арслан Д.Мөнх-Эрдэнийн төрсөн нутаг) Гурвын даваа хэмээх газрыг чөтгөртэй гэж нутгийнхан баталдаг. Гурвын даваа хэмээх газар мод бэлдэж байсан хүмүүсийн хажууханд хөх гал асч түүнийг хэсэг улс тойрон суух нь харагджээ. Залуус гайхан ойртож очвол нөгөө хөх гал ч, хүмүүс ч зэрэглээ шиг цаашлах аж. Тэгсэн хэрнээ киноны дүрс шиг харагдах энэхүү хий үзэгдэл жолооч нарын айдсын олон жил хүргэсээр иржээ. Одоо ч гэсэн Чөтгөрийн давааны хөх гал түүнийг тойрон суух улс нь харагддаг байна.

Энхтайвны гүүр

Машины гэрэл гялсхийх агшинд нэлийсэн усан дунд гар нь сарвалзсан хүмүүс харагддаг. Энэхүү яриаг жолооч Л.Эрдэнэбилэг батлахдаа “Би оройхон хэрд гүүрэн дээр машиныхаа гэрлийг асаагаад зогсож байлаа. Гэтэл ус хүржигнэн шуугиж эхэлснээ гүүрэн дээгүүр даваад ирсэн. Гэнэт хөх дээлтэй эмэгтэй хүн машины гэрэлд гарч ирснээ “амь авраарай” гэж хашгирч байв. Үхтлээ айсан би машинаа асаагаад хөдөлвөл ус болон эмэгтэй хүн үзэгдэхээ байсан. Би тэрхүү эмэгтэйг 1966 оны аймшигт үерээр осолдсон хүний сүнс гэж боддог. Ямар ч байсан Энхтайвны гүүр хий үзэгдэлтэй” гэж ярьсан юм.

Авдрантын гяндан

Эхийгээ алсан Цагаанмөөг, Хүүхдээ шатаасан Чимгээ, хүн алсан Бямбасүрэн хэмээх нүгэлтэй гурван хүүхнийг ялтан Чулуунбаатар, Төртогтох, Лхагвасүрэн гурав оргохдоо амийг нь хороосон билээ. Гэтэл одоо тэрхүү хүүхнүүдийн хоригдож байсан Камераас хашгирах, уйлах, ёолох чимээ сонсогддог байна. Мөн үс нь сэгсийсэн гурван эмэгтэй хий үзэгдэл тэргэл сартай шөнөөр урт хонгилоор явдаг гэнэ.

Цэнхэрмандал сум

Германы армид бууж өгсөн генерал Власловын армийг 1940-өөд оны сүүлчээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд авчирсан юм. Олон мянган Орос цэргүүд Модотын ууланд цагаан тугалга олборлож байлаа. Эх орноосоо урвасан гэх энэ олон цэргүүдээс хоёр нь л оргож амьд үлдсэн билээ. Өвлийн хүйтэнд даавууны өөдсөөр хөлөө ороосон цэргүүд олноороо өлсөж, хөлдөж, өвчилж үхжээ. Хацар дээрээ 505 гэсэн бичээстэй цэргүүдийн сүнс одоо хүртэл Цэнхэрмандал суманд бий. Харуй бүрийд намуухан орос дуу эгшиглэж байснаа элдэв орос үгээр хараал тавих, бууны замаг тачигнах дуу гардаг ажээ.

Аймшгийн цагаан байшин

Сонгинохайрхан дүүргийн Ханийн материалын ойролцоо 4-р хороонд Аймшгийн цагаан байшин гэж бий. Эзэнгүй энэ байшингийн оршин суугч нь эр эм хий үзэгдэл ажээ. Ес арвын харьцаатай өвлийн байшингийн анхны эзэд нь болох эр эм хоёр мөнгөнөөс болж маргалдан бие биенийгээ хороосон байна. Түүнээс хойш энэхүү байшинг хий үзэгдэлтэй гэж үзэх болжээ. Аймшгийн цагаан байшинг анх хоёр сая төгрөгийн үнэтэй байсан ч авсан эзэд нь хий үзэгдлээс айхийн эрхэнд хямдруулан зарсаар өдгөө бараг үнэгүй болсон байна. Оройхон хэрд цус нөжиндөө холилдсон эр эм хоёр хий үзэгдэл орж ирээд мөнгө эрнэ. Тэгснээ хоорондоо зодолдон эрэгтэй нь эмэгтэйгээ алдаг аж. Гэвч нар мандангуут чив чимээгүй болдог ч гэв гэнэт эрэгтэй хүний хоолойгоор “Мөнгө өг мөнгө өг” гэх нь сонсогддог байна.

Боргоцогын тал

Булган аймгийн боргоцогын талд малчин Санжаа гуай мал эрж явсан байна. Харуй бүрий болох үед морь нь үргээд явж өгөхөө байжээ. Гайхан мориноосоо бууж харвал ёстой л үлгэрт баймаар өрөөсөн нүдтэй, сэгсгэр толгойтой, хүн дүрстэй амьтан мориных нь өмнө зогсож байж. Санжаа гуай угийн сүсэг бишрэл муутай төрийн хар хүн болохоор “энэ чинь ямар балай амьтан бэ” гээд ташуураараа буулгаад авчээ. Гэтэл нөгөө амьтан муухай дугаран гал дүрэлзүүлэн шатчихсан байна. Энэхүү хачин амьтныг Санжаа гуай гайхан бодсоор харьж явтал эрж явсан үхэр нь зам дээр нь бэлчиж байжээ. Тэрбээр учиргүй баярлан үхрээ гэр лүүгээ туух гэтэл өөр зүг рүү гүйгээд болсонгүй удаан хөөцөлдсөний эцэст үхрээ харвал бүгд дөрвөн нүдтэй байжээ. Санжаа гуай сандран гэрлүүгээ эргэтэл нөгөө үхрүүд нь сэгсгэр хар амьтан болж араас нь хашгиралдан гүйжээ. Тэрбээр сандарсаар гэртээ ирвэл хүү нь бүх үхрээ түүний эсрэг зүгээс олоод ирчихсэн сууж байсан байна. Энэхүү хачин яриаг нутгийн малчид ярьдаг бөгөөд “Олны олон таван цэн” гэгчээр дээр нь чамгүй давс хужир нэмсэн байж болох юм.

Даландавхар

Өмнөговь аймгаас хэсэг малчид мал зарахаар хотод ирээд дэнжийн мянгын ойролцоох Даландавхарын ойролцоо хоногложээ. Шөнө дундын үед хонь мал нь үргэж эхлэхэд хулгайч, нохой хоёрын нэг нь ирлээ хэмээн малчид дотроо бодон босоцгоожээ. Гэтэл ямар ч хүн амьтан байхгүй байх бөгөөд мал нь ийш тийш бутран гүйсээр байж. Гэв гэнэт олон хүн тачигнатал хөхрөлдөх чимээ гарсан бөгөөд ойролцоох шарилаас гэрэл цацарч үзэгджээ. Малчид мэл гайхаж цэл хөхөрч байтал олон цагаан хувцастай хүмүүс шарил дундуур сүлжилдэн яваа нь үзэгдсэн байна. Энэ бол нэг л жишээ. Чимээгүй хот буюу даландавхарын иргэд хүмүүсийн нүдэнд үе үе үзэгдэх нь элбэг билээ…

“Хангай” зочид буудал

Циркийн хажууханд сүндэрлэх хотын анхны өндөр барилгуудын нэг, хуучнаар “Хангай” зочид буудлын байрыг 1990 оны бужигнаан дунд “Буян” компани хямдхан хувьчлаад авсан гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Хажуугаар нь өнгөрсөн хүн болгон энэ сайхан обьектыг яагаад ашигладаггүй юм бол гэж гайхдаг, эсвэл ямар нэгэн муу зүйл энд байдаг юм болов уу гэж бас хардана. Тэгвэл яагаад засч ашиглагдахгүй, эсвэл нурааж шинэ барилга барихгүй байгаа юм бол?

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1996 онд энд нэгэн золгүй явдал болжээ. Юу гэвээс ерээд оны эхэн үеийн зохиолч, философич С.Анударь 22-хон насандаа дээшээ 12, дээвэртэйгээ 13 давхар энэ зочид буудлын оройгоос доош нисч, амьдралтай үүрд салах ёс хийсэн юм. Шүлэг, зохиол, рок хөгжмөөр үе тэнгийнхээ залуусыг шинэ соёлд дуудаж байсан түүний амьдралын хэв маяг бусдаас өвөрмөц байв. Гуч хүрвэл амьдрал утгагүй болно хэмээн ярьдаг байсан тэрбээр найз нөхөд, ойр дотныхондоо “Та нартай байхад сайхан байлаа. Баяртай” гэсэн захидал үлдээгээд хорвоогоос явсан.

Үүнээс гадна 2007 онд “Хангай” зочид буудалд хоёр хүн шатаж үхсэн бөгөөд тэдний хэн болохыг цагдаа, эмнэлгийн аль нь ч тогтоож чадаагүй. Шөнө болгон энэ барилгын доор байрлах баар, цэнгээний газарт залуус найрлана, цэнгэнэ, бужигнана. Хүмүүсийг дээшээ гаргахгүй гээд байж болох бүхий л гарц, хонгил, шатыг хааж битүүмжилсэн. Гэхдээ зарим нөхдүүд яаж ийгээд орсон л байдаг. Тэр хавьд оршин суудаг хүмүүс ярихдаа шөнийн 3 цагийн үед үргэлж дээд давхараас нь дуу чимээ гардаг гэх. Зарим дотор нь орсон хүмүүс жоохон хүүхдийн уйлах чимээг дээрээс сонссон гэх мэт янз бүрийн яриа бий.

Долоон буудлын гүүр

Яагаад ч юм шөнийн 12.00 цагаас хойш энэ хавиар нэг ч хүн үзэгддэггүй. Гэрэлтүүлэг тавьсан ч гэсэн хүний нүднээс далд, олны хөлөөс зайдуу энэ гүүрний орчин тойронд элдэв гэмт хэрэг байнга гарч байдаг. Хавь ойрынхных нь яриагаар жилд нэгээс хоёр хүний амийг авч оддог энэ аймшигт гүүрний талаарх үнэн худлыг үл мэдэх явган яриа өч төчнөөн бий. Долоон буудалд байрлах долоон тавцангаас бүрдсэн энэ гүүрний ойр тойронд шөнийн цагаар буг амилах мэт болдог агаад энэ хавийг мэддэггүй хэн нэгэн, эсвэл согтуу хөлчүү хүмүүс л санаандгүй байдлаар гүүрийг гатална уу гэхээс өөр хэн ч ийш ойртох нь байтугай зүглэдэггүй гэнэ. Учир нь энд заавал азгүй тохиолдол болдог гэж ярьдаг юм билээ. Өдрийн цагт хэнд ч анзаарагдамгүй энгийн нэгэн гүүр мөртлөө шөнийн цагт хүмүүсийг түгшээсээр.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

-12 points
Upvote Downvote

Total votes: 22

Upvotes: 5

Upvotes percentage: 22.727273%

Downvotes: 17

Downvotes percentage: 77.272727%

1 Сэтгэгдэл "Монголын сүнстэй газрууд"

Надад мэдэгд
avatar
Шүүлтүүр:   Шинэ | Хуучин | Хамгийн их Like-тай
Stargazer
Member

Hangai sunstei bish ym bn lee angiinhaa heden huuhed tei shunu 12 d orj uzsen zugeer l baisan daa dooroos n deever hurtlen ywj uzsen.

wpDiscuz