АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

2025 онд харь гарагтай холбоо тогтооно


Want create site? With Free visual composer you can do it easy.

Эр, эм гэх хүйсний ялгаагүй, бие бялдар сул дорой, зантгар том толгойтой, нүд нь бүйлс шиг хэлбэртэй, хар өнгөтэй, хялардуу цөцгийгүй, ер бусын сонин өмсгөл зүүлттэй хүмүүс эрт нэгэн цагт манай дэлхийд ирдэг байж гэнэ. Хүн төрөлхтнийг “нялх” байхад ирж байсан гэх эдгээр “зочид” уран зөгнөлт ном, кино, комиксын өвөрмөц нэгэн дүр болоод удлаа. Харин үнэхээр манай дэлхийгээс чанад алслагдсан асар өндөр хөгжилтэй ертөнц байдаг уу, тэнд мөн дээр өгүүлсэн этгээд хачин хүмүүс аж төрж, өөр  нэгэн гаригийг эрж хайж байна уу гэсэн асуултын хариуг одоо болтол олсонгүй. Олох найдвар бий юү

Америкийн орчин үеийн нэрт зөгнөлт зохиолч Рей Брэдбери нэгэн романдаа ийн өгүүлжээ. Эрхэм зохиолчийн бичсэнээр бол энэ зөгнөл ердөө л хорь хүрэхгүй жилийн дараа биелэх нь. Бүр 1940-өөд оны сүүлээр Брэдбери хүмүүс хоорондоо жижигхэн зөөврийн утсаар харилцаж байгаа тухай нэгэн зохиолдоо бичиж байж. Түүнийг нь уншигчид залуу хүний уран сэтгэмжээр баяжуулсан гайхамшигт зөгнөл хэмээн хүлээн авсан аж.

Гэтэл ХХ зууны сүүлчээр гар утас хүмүүсийн хэрэглээнд ороход Америкийн уншигчид түүний бичсэнийг эргэн санасан гэдэг. Харин харь гаригтай холбоо барих боломжийн талаар Брэдберийн өгүүлсэнийг хэдэн жилийн дараа хэрхэн авч үзэх нь сонин юм. Манай дэлхийгээс өөр гариг огторгуйн уудамд оршдог гэдэг ойлголтыг гүнзгийрүүлэхэд хүргэсэн “буруутай хүмүүс” нь  яах аргагүй судлаач зохиолчид юм. Хүн төрөлхтнийг балчир ахуйд нь ирж байсан мөнөөх гийчдийн хойч үе манай дэлхийтэй энэ олон мянган жилийн турш дахин холбогдох гэж оролдоогүй орхисон гэдэгт судлаачид, зөгнөлт зохиолчид итгэдэггүй хүмүүс.Бүр 1919 онд судлаач Чарльз Форт гэгч “Геологийн зарим олдвор өөр гариг ертөнцөөс дэлхийд хүн ирж байсныг харуулж байна” гэсэн нийтлэл бичиж  байж. Тэр ч байтугай, эртний хүмүүс алс гаригаас нисч ирээд Перугийн Наска уулын бэлд элдэв зураг элбэгтэй тэгш газар буудалласан хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ нэгэн сонирхолтой санаа илэрхийлсэн байна. Будда, Христ, Лалын шашныхны аль нь ч тэнгэрт сүслэн залбирдаг.

Мөн тэдний сүм хийдийн орой хэзээ ч дөрвөлжин хавтгай байгаагүй болохыг онцлоод, энэ нь байгаль ээж, тэнгэр огторгуйгаа дээдлэн эрхэмлэх хүний мөн чанартай холбоотой төдийгүй, харь гаригийн хүч чадлыг бишрэн шүтэж байсны илрэл хэмээн тэмдэглэжээ. Австрийн сансар судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, нэрт эрдэмтэн Фридрих Хехтийн бичсэн “Сарны эзэнт улс” роман мөнөөх харь гариг, зантгар толгойтой, цөцгийгүй нүдтэй хүмүүсийг дахин уншигчдад сануулжээ. Чухамхүү Японы Кюсю арлын баруун эргийн чулуун дээрх хэрчмэл дүрс, Майягийн соёлын дурсгалт хэд хэдэн олдвор, Иракаас олдсон хоёр мянган жилийн өмнөх цахилгаан зай зэрэг нь харь гаригийн талаар мэдээлэл түгээгчдийн нэгэн түших баримт болж ирснийг үгүйсгэх аргагүй.

Юутай ч сансрын хаа нэгтээ манай дэлхийгээс өөр соёл иргэншилтэй нэгэн гариг байгаа гэдэгт итгэх хүмүүсийн итгэл алдраагүй байна. Харь гаригийнхнийг эрэх ажлыг нэг гол зорилгоо болгосон Америкийн сансар судлалын төв 2012 он гэхэд алсын холбооны сүлжээ ажиллуулахаар төлөвлөөд байна. Нийт 350 радио дуран авайг харь гаригийнхныг илрүүлэх ажиллагаанд зориулахаас одоогоор 42-ыг нь байрлуулаад байгаа аж. Энэ нь манай дэлхийгээс хэдэн мянган бээрийн алсад орших өөр нэгэн гаригтай холбоо барихад туслах гэнэ.

Нисдэг биет харь гаригийн төлөөлөгч үү? XXI зуунд сар руу нисэх нь гайхалтай зүйл биш болжээ. Мөн нисдэг биет ч гэсэн хүмүүсийн анхаарлыг байнга татахаа больсон аж. 1947 оноос үл ойлгогдох нисдэг тавагны тухай ярьж эхэлсэн гэдэг. Энэ нь харь гаригийн нисдэг хөлөгний тухай сэдлийг бий болгож, түүний ул мөрийг эрт үеийн элдэв зүйлсээс эрж хайхад хүргэсэн аж. Нисдэг тавагны тухай үлгэр домог шиг итгэхэд бэрх яриа дэлхийгээр нэг таржээ. Эстонид гэхэд л 1980-аад оны үед эрт нэгэн цагт манай гаригт морилж байсан эр, эм нь мэдэгдэхгүй, “хачин” хүнийг санагдуулсан нисдэг биет ирсэн гэсэн шуугиан дэгдсэн гэдэг.

Бидний дээр өгүүлсэн зохиолч Брэдбери “Дэлхийгээр нэг тарсан нисдэг биетийг харь гаригийн төлөөлөгч гэхэд хэцүү. Харин зах хязгааргүй сансрын уудамд манай дэлхийгээс илүү өндөр хөгжил, соёл иргэншилтэй гариг байдаг. Тэр гаригийг нээж илрүүлэх цаг холгүй ойрхон байна гэдэгт итгэдэг гэжээ. Хэдийгээр энэ нь зохиолч хүчний уран сэтгэмжээр бүтсэн бодол боловч манай дэлхий ертөнц нэгэн өвөрмөц гаригтай “нүүр учирна” гэж үздэг эрдэмтэн олон бий. Юутай ч үл мэдэгдэх зүйлийн талаар төсөөлөн ярьж, эрэн сурвалжлах нь сонирхолтой ажлын нэг билээ.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

1 point
Upvote Downvote

Total votes: 1

Upvotes: 1

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz