АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Харь гариг там, диваажинтай холбоотой юу?


Want create site? With Free visual composer you can do it easy.

Бид бүгд л шөнийн тэнгэрт гялалзах оддыг хараад аль нэгэнд нь амьдрал байгаа даа хэмээн боддог нь нууц биш. Одоогоос таван мянган жилийн өмнө бичигдсэн Энэтхэгийн Веда болон Пураны сударт дэлхий рүү хөлөглөн ирдэг амьд биетүүдийн тухай дурджээ. Тэдгээр амьд биетийг хөгжлийн өндөрлөгт хүрсэн тухай тайлбарлан өгүүлсэн нь эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ведийн сударт өгүүлснээр, манай гараг эрхсийн тогтолцоог зүйрлэвэл өндөг хэлбэрийн гэнэ. Энэ “өндөг” нь дээд долоо, доод долоо буюу нийт 14 гарагаас бүтдэг аж. Огторгуйн энэхүү бүтцийн үүднээс авч үзвэл, манай бөмбөрцөг дэлхий гараг эрхсийн төв дунд нь байрладаг гэнэ. Бидний шөнө дөлөөр хардаг од мичид бол дээд гараг эрхэс юм. Огторгуйн тогтолцоон дахь хамгийн дээд эрхсийг санскритаар Сатьялок хэмээн нэрлэдэг. Лока нь гараг гэсэн утгатай. Харин Сатья нь аз жаргал гэсэн үг. Дээд гарагийг тэнгэрийн бурхад хэмээн эртний сударт өгүүлсэн нь бий. Энэ гараг эрхэсийн оршин байх хугацааг 15 480 000 000 000 газрын жилээр тогтоожээ. Түүний доохно хэсэгт мөн 4300 000 00 газрын жилийн настай Махарлока гараг эрхэс бий. Эндээс холгүй орших Сваргалок гараг дээр манай орчлон дэлхийд материаллаг хуулиар нөлөөлж байдаг асурууд оршин амьдардаг байна. Харин түүний доор Бхурлока хэмээх дунд эрхэс бий. Тэгвэл дэлхийн дээхнэ Биласварги эрхэс байх бөгөөд эднийг “Диваажингийн эрхэс” хэмээн нэрлэдэг. Ведийн сударт өгүүлснээр бол энэ эрхсийг тойроод чөтгөр шулмас “бүсэлсэн” байдаг бололтой. “Диваажингийн эрхэс”-ийн доор “Тамын орны гарагууд” бий. Эдгээр гарагууд манай дэлхийд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг юм байна. “Диваажин”-гийн болоод “Тамын орны” гарагуудийн талаар эртний судар бичгүүдэд цөөнгүй тэмдэглэжээ. Аливаа амьд организмын дараагийн амьдрал нь энэ хоёр эрхэс гараг дээр үргэлжилдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх амьдрал “Диваажин”-гийн болоод “Тамын орны” гараг дээр өрнөнө.

Сатьялок болон Сваргалок гараг эрхэс дээр эцэс төгсгөлгүй аз жаргалтай амьдрал буцална. Гэхдээ тэнд үхэх, төрөх хууль үйлчилдэг аж. Энэтхэгийн йогчид энэ гарагийн амьдралыг гарын таван хуруу шигээ мэддэг гэнэ. Хэн төгс оюун ухааны төгс чанарт хүрнэ, тэр хүн оюун санаагаар энэ гараг эрхэст очдог хэмээн Ведийн сургаалд өгүүлсэн нь бий. Хэрэв сансрын хөлгөөр тэрхүү ер бусын амьдралт гараг руу очлоо ч юу ч олж харахгүй. “Диваажин”-гийн гараг нь үнэт чулуугаар барьсан орд харш, нүд хужирлам цэцэрлэг төгөл, үзэсгэлэнт охидтой хэмээн Ведчүүд тэмдэглэн бичжээ. Гэтэл “Тамын буюу чөтгөр”-ийн гарагт техникийн хөгжил туйлдаа хүрсэн байдаг гэнэ. Тэгвэл тэр холоос “тамын чөтгөр”-үүд яах гэж манай дэлхийд ирдэг юм бэ? гэсэн асуулт гарч байна. Харь гарагийн урилгагүй зочдыг судалдаг эрдэмтэд, тэднийг дэлхийгээс өвс ургамлын дээжийг авдаг төдийгүй эмэгтэйчүүдийг нь хулгайлж хүүхдүүдээ харуулдаг. Хүүхдүүд нь яг л манай дэлхийн хүмүүс шиг өсч торниод эх дэлхийдээ буцаж ирдэг хэмээн үздэг.

Ер нь харь гарагийнхан дэлхийгээс хүмүүсийг мянга мянгаар нь хулгайлдаг гэнэ шүү. Тэднээс цөөнгүй хэсэг нь эх дэлхийдээ буцаж ирдэг ч ой санамж нь арчигдсан байдаг учраас өмнөх амьдралаа санах нь үгүй. Дэлхийд зочилсон дээд гарагийн төлөөлөгчид ихэвчлэн оюун ухааны өндөр чадамжтай, гадаад байдлаараа жирийн хүмүүсээс ялгагдах юмгүй аж. Тэдний царай төрх нь сайхан боловч дотоод сэтгэл нь хорт шулам мэт хорлонтой. Гэхдээ тэд дэлхийд үр удмаа үлдээх чадваргүй учраас энд удаан амьдарч чаддаггүй гэнэ. Тэд, хүн төрөлхтөний амьдралын хэв маягийн нууцыг судлахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хулгайлж, хэвлий дэх үр хөврөлийн хөгжлийг судалдаг бөгөөд ингэснийхээ дараа дэлхийтэй харилцдаг байжээ.

Манай гараг харь ертөнцийнхний анхаарлыг зүгээр ч нэг татаагүй. Учир нь дэлхий гараг эрхсийн төв тэнхлэгт байрладаг болохоор харийн зочдын хувьд зам ойр бололтой. Ведийн сударт өгүүлснээр, энэ тэнхлэгийн дотор сүнслэг ертөнцөд хүрэх урт “хонгил” байрладаг ажээ. Үүгээр л диваажингийн оршин суугчид орж ирэхийг хичээдэг юм байна. Ер нь сүнсний ертөнцийнхний дамждаг гол гурван газар нь Энэтхэг, Жаганнатхапури, Вриндаван болон Майпур гэнэ. Сүнс энэ гурван “хаалгаар” нэвтрэн харь ертөнцөд очдог байна. Мөн одоогийн Бразилийн газар нутаг дээр “орчлонгийн ёроол” буюу тамын оронд очдог агуй бий хэмээн Ведийн сударт өгүүлдэг. ХХ зууны үед энэ агуйг судлах гэж оролдсон олон хүн агуйд ороод л алга болчихдог байжээ.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz