АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Бурхан болсон эх нь хүүхэд дээрээ иржээ


Want create site? With Free visual composer you can do it easy.
Шотландын Аберлоур хотын өнчин хүүхдийг асрах газрын захирал Реверенд Чарлез Жупп

Шотландын Аберлоур хотын өнчин хүүхдийг асрах газрын захирал Реверенд Чарлез Жупп хэмээгч 1878 оны өвлийн нэгэн шөнө гэнэтийн зочид ирсэн тул тэдэнд өөрийнхөө орыг өгч өөрөө өнчин хүүхдүүдийнхээ унтдаг нийтийн унтлагын заалд, саяхан ирүүлсэн гурван өнчин хүүхдийн дэргэдүүр орж унтсан байна.

Шөнө дундын үед ямар нэгэн зүйлээс болж тэрээр сэрсэн бөгөөд, юунаас болж сэрснээ мэдэхээр ийш тийшээ харвал, нэгэн жижиг манан мэт гэрэлтсэн зүйл саяхан ирсэн өнчин хүүхдүүдийн нэгний дээр хөвж явахыг харсан ажээ. Тэрээр энэ тухайгаа сүүлд ярихдаа, “Энэ бол үл тайлагдах аймшигтай боловч гайхамшигтай сайхан үзэгдэл байсан. Тэрхүү гэрэлтсэн манан мэт зүйл нь тэргэл сарны гэрэл мэт цайран харагдаж байсан юм.” хэмээжээ. Тэрээр зүүдлээгүй гэдгээ нэгэнт мэдсэн хойноо тэрхүү нөгөө ертөнцийн зүйлд гараараа хүрч үзэх сонирхол төрж, орноосоо босох гэтэл ямар нэгэн үл үзэгдэх шийдмэг боловч зөөлөн гар түүнийг буцаан дарж хэвтүүлэхийг тэрээр мэдэрсэн байна. Түүнийхээ дараа тэрхүү нөгөө ертөнцийн зүйл түүнд ямар нэгэн зүйл хэлэхийг тэрээр сонсоогүй боловч ойлгосон ажээ. Ийнхүү тэр нөгөө ертөнцөөс ирсэн зүйл түүнд “Чи хэвтэж унт. Чамд ямар ч муу юм болохгүй” гэхийг тэрээр ойлгосон бөгөөд ямар нэгэн сайхан мэдрэхүй түүнийг эзэмдэн авч тайвшруулсан тул тэрээр даруй унтсан байлаа. Маргааш өглөө нь хүүхдүүдээ хувцаслуулж байтал урд шөнө дээр нь нөгөөх гэрэлт зүйл ирж тогтсон байсан шинэ хүүхэд түүнээс “Мистер Жупп урьд шөнө миний ээж ирж надтай уулзсан. Харин та түүнийг харсан уу.” хэмээн асуусан ажээ. Реверенд Жупп энэ асуултанд үл хариулан инээмсэглээд түүнийг өглөөний цайндаа орохыг урьсан ажгуу.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

1 point
Upvote Downvote

Total votes: 1

Upvotes: 1

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz